“Нээлттэй хаалганы өдөр” амжилттай зохион байгуулав

Шинэ мэдээ

Дэлхийн хар тамхитай тэмцэх өдрийг тохиулдуулан Бичигт дэх гаалийн газар нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагаас 16:00 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Бичигт дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд хил хяналтын байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулав.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр хилээр нэвтэрч буй 130 гаруй зорчигч,иргэд ААН үйлчлүүлэгч нарт Мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис Хар тамхи түүний хор хөнөөл, Мөнгө угаах, Хүн хулгайлах, худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд хуулийн зөвлөгөө өгч гаалийн хууль тогтоомж сурталчлах иргэдийн хүссэн асуултанд хариулах, мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.

Мөн зөвлөгөө, мэдээлэл авахад шаардлагатай хууль тогтоомж, журам заавар, бусад холбогдох нийт 200 ширхэг гарын авлага, сурталчилгааны материалууд бэлтгэн тараасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *