БИЧИГТ ДЭХ ХЯНАЛТЫН БҮС

Сүхбаатар аймгийн Бичигт хилийн боомтыг БНМАУ-ын ЗГ-ын 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 165 дугаар тогтоолоор улсын хилийн нээлттэй боомт болгох шийдвэр гарч 1992 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн улирал бүрийн эхний 15 хоног нээгдэж ажиллах болсон. 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 2 улсын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрээр олон улсын автозамын байнгын ажиллагаатай боомт болон өргөжиж, 2008 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн байнгын ажиллагаанд шилжин ажиллаж байна.