МЭДЭЭ

ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын орлогч дарга бөгөөд хууль сахиулах хэлтсийн дарга Л.Очгэрэл Зөрчлийн тухай хуулиар Гаалийн улсын байцаагч нарт хичээл заалаа.
Бичигт боомт шинэ жилийн сүлд модныхоо гэрлийг асаалаа.
Гаалийн ерөнхий газрын даргын нэрэмжит үзлэг болон гаалийн улсын байцаагчийн мэргэшлийн түвшин тогтоох шалгалтыг Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын орлогч дарга бөгөөд хууль сахиулах хэлтсийн дарга Л.Очгэрэлээр ахлуулсан Эрэлч нохойн сургалтын төвийн ГУАБ Б.Энхтайван Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын ГУБ Г.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус гаалийн газарт амжилттай зохион байгууллаа.
Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бичигт боомтод ажиллаж хил, хяналтын байгууллагуудын ажилтнууд болон орон нутгийн иргэдтэй уулзалт хийж, боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
Бичигт дэх гаалийн газар харьяа гаалийн хяналтын бүсүүдэд ажиллаж байгаа гаалийн улсын байцаагч нарынхаа үйл ажиллагааг онлайнаар хянаж, мэдээ мэдээллийг хурдан шуурхай дамжуулах, хурал хийх боломжтой боллоо.
Бичигт дэх гаалийн газар хилээр нэвтэрч байгаа зорчигчдыг эрсдлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын хууль, журмыг хятад хэлээр, БНХАУ-ын холбогдох журмыг монгол хэлээр гарын авлага бэлтгэн тарааж байна.
Бичигт дэх гаалийн газрын дарга С.Батдамба, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга Б.Одонгэрэл, Гаалийн зөрчил хэрэг бүртгэгч гаалийн улсын ахлах байцаагч Н.Отгонбаяр нар бичигт дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нүүрс экспортлодог 8 аж ахуй нэг байгууллагын удирдлагуудтай 2017 оны 11сарын 28 өдөр уулзалт зохион байгуулав. Уулзалтаар нүүрс ачсан авто тээврийн хэрэгсэлийн битүүмжлэл, сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллаа.
Тус гаалийн газрын дарга С.Батдамба, Гаалийн хяналт бүрдүүлэлийн албаны дарга Б.Одонгэрэл нар Бичигт дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр экспортонд гарч буй өвсийг хил хяналтын байгууллагууд хэрхэн хяналт тавьж түргэн шуурхай аюулгүй нэвтрүүлэх, гаалийн хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар хамтран ажиллаж байгаа хил хяналтын байгууллага, өвс экспортлогч аж ахуй нэгж байгууллагуудтай 2017 оны 03 сарын 07-ны өдөр уулзалт зохион байгуулав. Уулзалтаар хадлангийн өвс экспортлогч аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагуудад гаалийн хууль тогтоомж ГЕГ-ын газрын даргын тушаал шийдвэрүүдийг танилцуулж зөвлөгөө өгч ажиллав.