Сургалт

Бичигт дэх гаалийн газрын ГУБ С.Сүхсайхан "Хар тамхи мансууруулах бодисын хууль бус эргэлтэд тавих хяналт" сургалт 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулав.
Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Оросын Холбооны улсын Холбооны гаалийн албаны Контрабандтай тэмцэх ерөнхий газрын хоорондын хамтын ажиллагааны протоколын хүрээнд тус газрын М,В Колесников 2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 28-ны өдрүүдэд монголын гаалийн ажилтнуудад зохион байгуулсан “Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын хууль бус эргэлтэнд тавих гаалийн хяналт” сэдэвт нийт 9 хоногийн сургалтанд ГУАБ Н.Отгонбаяр ГУБ С.Сүхсайхан нар хамрагдав.
Тус гаалийн газрын зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагч С.Сүхсайхан нийт газрын гаалийн улсын байцаагч нарт 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхлэх "Зөрчлийн тухай хууль" -иар 2017 оны 06 сарын 22-ны өдөр сургалт зохион байгуулав. Мөн зөрчлийн тухай хуулийн талаарх танилцуулга гарын авлага бэлтгэн гаалийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад тараав.
ГЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын ГУБ Мөнхзул тус гаалийн газрын бичиг баримт бүрдүүлэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж 2017 оны 06 дугаар сарын 16-ны өглөөний 08:00 цагт 2017 оны 06 –ны 19-ний өдрийн 19:00 цагт “Гаалийн бүрдүүлэлтэнд эрсдэл тооцох” сэдвээр хоёр өдрийн сургалт, 2017 оны 06 дугаар сарын 22 –ны өглөөний 08:00 цагт ”Зорчигчдийн эрсдэлийн сан үүсгэх заавар” “Зорчигчийн эрсдэлийн түүх үүсгэж оновчтой онилох дасгал” сэдвээр сургалт тус тус 4 удаагын сургалт зохион байгуулав. Сургалтанд нийт 10 ГУБ хамрагдав.
ГУБ О.Шаравдорж 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр нийт ГУБ нарт “Тээврийн хэрэгсэлийн эд ангийг нуувч болгон ашигласан байдал” сэдвээр ажлын байрны сургалтыг амжиллттай зохион байгуулав. Сургалтанд нийт 9 ГУБ хамрагдав.
2017 оны 05 дугаар сарын 19-өөс 21-ны өдрүүдэд Хууль зүйн яамнаас Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хууль, хяналтын байгууллагуудын /прокурор, шүүх, цагдаа, гааль, мэргэжлийн хяналт/ ажилтнуудад зориулсан, 2017 оны 07 дугаар сарын 01-нээс шинээр мөрдөгдөж эхлэх зөрчлийн тухай хуулийн сургалтанд хамрагдав.
ГУБ Н.Мөнхзул 2016 оны 09 сард ГЕГ-ын эрсдэлийн удирдлагын хэлтсээс зохион байгуулсан ДГБ-ын “Эрсдэл тооцон зорчигч сонгон шалгах” сургалтанд хамрагдсанаар газрын гаалийн улсын байцаагч нарт энэ чиглэлээр шинэ мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор “Зорчигчийн сэтгэл зүйн байдал хандлагыг таних, эрсдэл тооцох” талаар 2017 оны 03 дугаар 27-ний өдөр сургалт зохион байгуулсан. Сургалтанд нийт 8 ГУБ хамрагдав.