“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАВ

Шинэ мэдээ

Гаалийн Ерөнхий Газраас 2018 оны “Хууль ёсны худалдааг хөнгөвчилж, эдийн засгийн өсөлтийг дэмжих жил” болгон заралсантай холбогдуулан МУГЕГ-ын даргын 2008 оны 735 дугаар хавсралт "Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд хуулийн зөвлөгөө өгөх журам”-ын хүрээнд Бичигт дэх гаалийн газар нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагаас 16:00 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Бичигт дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд хил хяналтын байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулав.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр хилээр нэвтэрч буй 130 гаруй үйлчлүүлэгч нарт тус газрын дотоод үйл ажиллагааг сурталчлах, иргэдийн хүссэн асуултанд хариулах, мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.

Мөн зөвлөгөө, мэдээлэл авахад шаардлагатай хууль тогтоомж, журам заавар, бусад холбогдох нийт 200 ширхэг гарын авлага, сурталчилгааны материалууд бэлтгэн тараасан байна.

БИЧИГТ ДЭХ ГААЛИЙН ГАЗАР

Leave a Reply

Your email address will not be published.