“Гааль-бизнесийн түншлэл” зөвлөлдөх уулзалт боллоо

Шинэ мэдээ

Бичигт дэх гаалийн газраас Гааль-Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх, гаалийн харилцаанд оролцогчид, аж ахуйн нэгж, иргэдэд гаалийн хууль тогтоомж, гаалийн байгууллагаас дэвшүүлэн тавьж байгаа зорилт, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсох зорилгоор “Гааль-бизнесийн түншлэл” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

“Гааль-бизнесийн түншлэл” зөвлөлдөх уулзалтад тус гаалийн газраар үйлчлүүлдэг 6 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл болон тус гаалийн газраар тогтмол үйлчлүүлдэг 25 зорчигчид  хүрэлцэн ирж, санал бодлоо илэрхийллээ.

“Гааль-бизнесийн түншлэл” зөвлөлдөх уулзалтад оролцогчдод ГЗГБ ГУБ С.Сүхсайхан мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисийн хор уршиг, өнөөгийн нөхцөл байдал, ноогдуулах арга хэмжээ болон хилээр зорчихдоо хүний дайвар ачаа авч явахгүй байх талаар сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хийсэн.

Уулзалтад оролцогчид гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гаалийн үнэ, үнэлгээ, барааны ангилал, гаалийн зөрчил, гаалийн хяналтын бүс, гаалийн баталгаат агуулах, гаалийн зөрчилтэй холбоотой асуудлыг голчлон сонирхон асууж байсан.

Leave a Reply

Your email address will not be published.