ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ

Журам

Гаалийн ерөнхий газрын даргын 2005 оны 121 дүгээр тушаалын хавсралт

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ

Гаалийн ерөнхий газрын даргын 2005 оны 121 дүгээр тушаалын хавсралт

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1.Гаалийн улсын байцаагч нараас гаалийн хууль тогтоомж, “Гаалийн улсын байцаагчийн сахилгын тусгай дүрэм”-ийг чанд сахин биелүүлж, иргэн, аж ахуйн нэгж буюу уйлчлүүлэгчид гаалийн шуурхай, соёлтой үйЛчилгээг үзүүлж, гаалийн байгууллагаас цэвшүүлсэн зорилтыг хангахад энэхүү Гаалийн улсын байцаагчийн үйлчилгээний стандарт/цаашид “үйлчилгээний стандарт” гэх/-ын зорилго оршино.

 1.2.Гаалийн байгууллага нь нэг талаас гаалийн хууль тогтоомжийг сахиулах чиг үүрэг бүхий хяналтын байгууллага, нөгөө талаас өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ бусад үйлчилгээгээрээ дамжуулан хүргэдэг үйлчилгээний байгууллага болохыг гаалийн улсын байцаагч бүр сайтар ухамсарлавал зохино.

1.3.Гаалийн улсын байцаагч нар нь энэхүү үйлчилгээний стандартыг мөрдөхдөө хяналт шалгалт, бүрдүүлэлтийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж үл болно.

Хоёр. Гаалийн улсын байцаагчийн үйлчилгээний зарчим

2.1.Гаалийн улсын байцаагч нь едөр тутмын үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг удирдлага болгон ажиллана:

-шударга, соёлтой, шуурхай үйлчилгээг эрхэмлэнэ; -ажил хэрэгч, албаны шинжийг чухалчилна; -үйлчилгээний таатай орчинг бүрдүүлнэ; -өөрийгөө ямагт хөгжүүлж, ур чадвараа байнга дээшлүүлнэ.

Гурав. Гаалийн улсын байцаагчийн үйлчилгээнд тавигдах шаардлага

3.1.Гаалийн улсын байцаагч нь үйлчлүүлэгчтэй харилцахдаа инээмсэглэн угтаж, эелдэг зөв үг хэрэглэн түүний өөдөөс нь харж, сонсогдохоор ярих бөгөөд үйлчлүүлэгчийг “Сайн байна уу”, “Та сайн явж байна уу” мэндчилгээгээр угтана.

3.2.Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулахдаа албаны, соёлтой асуулт, хэллэгийг хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчлүүлэгчид хийх ёстой үйлдлийг нь зааварчилж тайлбарлана. /Уучлаарай, таньд гаальд мэдүүлэх зүйл бий юу?, Та гаалийн бүрдүүлэлтэнд шаардагдах бичиг баримтуудаа үзүүлнэ үү?, Та өөрийн авч яваа ачаа тээшээ шалгуулна уу?, Таньд гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон буюу хязгаарласан бараа байгаа юу?/

3.3.Тухайн үйлчлүүлэгчээс асууж тодруулах, шаардах тохиолдолд “Уучлаарай. та . . .-нэ үү” гэдэг үгийг хэрэглэнэ.

3.4.Үйлчлүүлэгчээс түр холдох юм уу, хүлээлгэхдээ “Уучлаарай, та түр хүлээнэ уү / гээд /… / шалтгаанаа тайбарлах/”, мон хяналтын бусад байгууллага, ажилтны туслалцаа, мэдлэг шаардлагатай тохиолдолд “Уучлаарай, түр хүлээнэ үү. Одоохон тодруулаад өгье” гэж хэлнэ.

3.5.Үйлчилгээг өөр гаалийн байцаагчид шилжүүлэх тохиолдолд “Уучлаарай, одоо
таньд ГУБ………….. /нэр/ үйлчлэх болно” гэж хэлээд шилжүүлнэ.

З.б.Гаалийн байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас алдаа /зөрчил буе/ гарсан тохиолдолд “Уучлаарай, энә миний /бидний, манай ажилтны/ буруугаас боллоо” гэж алдаагаа шударгаар хүлээн зөвшөөрч, түүнийг засах талаар нэн даруй шаардлагатай арга хэмжээ авна.

3.7.1 ухайн үйлчлүүлэгчид “Баярлалаа”. “Маш их баярлалаа” гэх мэтээр талархал илэрхийлэн үйлчилгээг дуусгах бөгөөд “Баяртай”, “Сайн яваарай” гэж үднэ.

Дөрөв. Гаалийн улсын байцаагчийн хувцаслалт, гадаад төрх, зан төлөв

 4.1.Гаалийн улсын байцаагч нь ажлын байранд дүрэмт хувцасыг иж бүрдлээр нь цэвэр нямбай, ариг гамтай буюу МУГЕГ-ын даргын 2003 оны 697 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцасыг бэлтгэх, хангах, хэрэглэх журам”-ын дагуу бүрэн хэрэглэнэ.

4.2.Гаалийн улсын байцаагчийн гутал, ботинк нь хар болон хар бараан өнгөтэй байх бөгөөд тоггмол тосолсон /өнгөлсен/ байна.

 4.3.Эмэгтэйчүүдийн хувьд хар буюу биений өнгөтэй трико, ноосон өмд өмсөнө.

 4.4.Гаалийн улсын байцаагч дүрэмт хувцасыг энгийн хувцастай хольж өмсөх, өнгә загварыг өөрчлөх, түунчлэн дан энгийн хувцастайгаар гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

4.5.Гаалийн улсын байцаагч нь гадаад төрхөөрөө цэвэрч, соёлтой, ажил хэрэгч, даруу байж, үйлчлүүлэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлнэ.

4.6. Хэттом, тод өнгийн буюу олон тооны бөгж, ээмэг, зүүлт, бугуйвч, үсний боолт, хавчаар гэх мэт гоёл чимэглэлийн хэт содон зүйлсийг албан үүргээ гүйцэтгэж байх үедээ хэрэглэхийг хориглоно.

4.7.Нудний шил /контакт линз/ өнгөгүй тунгалаг байна. Хар өНгийн шил зүүж болохгүй.

4.8. Эрэгтэйчүүдийн үс сайтар самнасан, богино засалттай байх бөгөөд үсийг бүрэн хусах, байгалийн буе өнгөөр будахыг хориглоно. Эмэгтэйчүүдийн хувьд үсээ сул задгай тавих, элдэв тод өнгөөр будахыг хориглоно.

 4.9.Урт, хууз сахал тавихыг хориглоно.

 4.10.Үйлчлүулэгчтэй харилцан итгэлцеэн орчинг бүрдүүлж, ГУБ-үйлчлүүлэгчийн хооронд ижил түвшний харилцааг бий болгоно.

 4.11.Үйлчлүүлэгчдийн зүгээс ирэх гааламжгүй харьцаанд ямар ч тохиолдолд эелдэг, төвшин байдалтай байж, сэтгэл хөдлөлийн огцом. өөрчлөлтүүдийг илэрхийлэхгүй байна.

Тав. Албаны утсаар /телефон/ харилцах

 5.1.Албаны утсаар үйлчлүүлэгчтэй ойлгомжтой, тодорхой, товч үгээр харилцана.

 5.2.Харилцуурыг ” … гаалийн газар /хороо/ байна” гэж хэлж авах бөгөөд ямар асуудлаар, хэн хандаж байгааг лавлана.

5.3.ҮйлчлүүлэгчиЙн хүссэн мэдээллийг тухай бүр өгөх бөгөөд ийм боломжгуй тохиолдолд хэзээ, хэрхэн мэдээлэхийг тухайн харилцагчид хэлнэ.

5.4.Тухайн үйлчлуүлэгчийн сонирхсон асуултанд бүрэн хариулсан гэж үзвэл “Баярлалаа, баяртай” гэж хэлээд яриаг дуусгана.

Зургаа. Үйлчилгээний уед хориглох үйлдлүүд

 6.1.Үйлчлуүлэгчийн дэргэд бохь зажлах, зориулалтын буе газар тамхи татах, чанга дуугаар ярилцах, инээлдэх, шивнэлдэх, зохимжгүй бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, хоорондоо нэр хочоороо дуудалцах, маргалдах, хувийн яриа дэлгэх;

6.2.Халаасандаа гараа хийх, элгээ тэврэх, нуруугаа үүрэх, гар утсаар ярих, мэргэжлийн, ойлгомжгуй нэр томъёо хэт их хэрэглэх;

б.З.Үйлчлүүлэгчтэй харьцахдаа харцаа өөр тийш хандуулж ярих, хүлээлгэх, тэдний тавьсан асуултад хариулахаас ундэслэлгүйгээр татгалзах;

6.4.Үйлчлүүлэгчийг ялгаварлаж харьцах /үйлчлүүлэгчдийг албан тушаал, нэр алдар, гадаад төрх, арьс өнгә, яс үндэс, нас хүйсээр нь ялгаварлах/;

6.5.Үйлчилгээний үед ном, сонин унших, хөгжим чанга дуугаар тавих, элдэв тоглоом тоглох;

б.б.Зөрчил илрүүлэх шалтагаар үйлчлүүлэгчдийг нийтэд нь ундэслэлгүйгээр сэжиглэсэн, тааламжгуй уур амьегал бий болгох, тэдний ачаа тээшийг илт эмх замбараагүй хэлбэрээр шалгах;

6.7.Үйлчлүүлэгчдийн гадаад үзэмж, биеэ авч явж буй байдалд хэт анхаарал хандуулах, үйлчлуүлэгчийн гадаад төрхийг хэт шохоорхох.

Долоо. Хариуцлага

 7.1.Үйлчилгээний стандартыг зөрчсөн гаалийн улсын байцаагчид тухайн зөрчлийг илрүүлеэн ГУАБ, дарга нар сануулах бөгөөд ийнхүү сануулснаас хойш стандартыг дахин зөрчвөл туе газар, хороодын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, саналаа ГЕГ-ын Сахилгын хороонд танилцуулна.

7.2.ГЕГ-ын Сахилгын хороо нь зөрчлийг хянан хэлэлцээд үндэслэл бухий байвал холбогдох сахилгын шийтгэлийг оногдуулна.

7.3.Үйлчилгээний стандарт нь тухайн гаалийн улсын байцаагчийн ажлыг дүгнэх, шагнал урамшуулал олгох шалгуур үзуүлэлт болно.

Наим. Бусад

 8.1.Энэхүү үйлчилгээний стандартын хэрэгжилтэнд тухайн гаалийн газар, хорооны дарга, хэлтсийн дарга, ГУАБ нар өдөр тутам хяналт тавьж ажиллана.

8.2. ГУБ нараас үйлчилгээний стандартыг хэрхэн биелүүлж байгаа болон энә талаар тухайн гаалийн газар, хороодоос хэрэгжүүлеэн үйл ажиллагааны талаар жил тутам ГЕГ-ын БЗХАХ-аас дүгнэж, шуурхай, соёлч уйлчилгээ бухий гаалийн байгууллагыг шалгаруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *