ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2016 оны 12 сарын 12 өдөр Дугаар А/83 Улаанбаатар хот
Харьяа байгууллагын эрх хэмжээг тодорхой бараагаар хязгаарлах тухай
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
- Согтууруулах ундааг Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Буянт-Ухаа боомтоор, Цагааннуур боомтоор зөвхөн шар айраг нэвтрүүлж байхаар тогтоосугай.
- Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт шалгалтын газар /Э.Мөнхөө/-т даалгасугай.
- Тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2004 оны 649, 2007 оны 062 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
- Энэхүү тушаалыг 2016 оны 01 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Б.АСРАЛТ