Бичигт дэх гаалийн газрын дарга С.Батдамбаар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, урлаг спортын баг тамирчид 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-ны өдрүүдэд БНХАУ-ын Зүүн үзэмчин хошууны Зүүн хатавч дахь гаалийн газартай урлаг, спортын нөхөрсөг уулзалт тэмцээн зохион байгууллаа.
Нөхөрсөг тэмцээний арга хэмжээг хоёр хилийн гаалийн байгууллагын нийт ажилтнуудын чөлөөт цагыг зөв зохистой өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, бие бялдарыг чийрэгжүүлэх, спортын ур чадварыг ахиулах зорилгоор нийт спортын 8 төрлөөр зохион байгуулан бичигт дэх гаалийн газрын баг тамирчид ажилттай оролцов.
Гаалийн еранхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын дарга Э.Мөнхөөгөөр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 05-наас 06-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан Монгол Улс, БНХАУ-ын хилийн гаалийн байгууллагын холбоо баригч дарга нарын уулзалтанд оролцов.
Тус уулзалтаар Монгол, Хятадын гаалийн хамтарсан хяналт, шалгалт статистик мэдээ солилцох туршилтын ажил, зөрчлийн мэдээлэл солилцох, хүнсний болон хар тамхи, мансууруулах бодис, буу зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын хууль бус наймааг таслан зогсоох, үзэсгэлэн яармагийн барааг хурдан шуурхай нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчилж, гэнэтийн нөхцөл байдал үүссэн үед харилцан мэдээлэх 3 шатны механизм зэрэг асуудлуудаар хэлэлцэж амжилтанд хүрсэн.
Бичигт дэх гаалийн газрын дарга С.Батдамбаар ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сард БНХАУ-ын Зүүн үзэмчин хошууны Зүүн хатавч дахь гаалийн газартай уулзалт зохион байгуулав. Уулзалтаар гаалийн хяналт шалгалтанд гарч буй хүндрэлтэй асуудлын талаар цаашид хамтран ажиллах харилцан санал солилцсон.