2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор Монгол Улсын иргэн өөрийн тээврийн хэрэгслийн 20 ширхэг дугуйнд дэрэвгэр жирэвгэр гэх нийт 480,5 кг ургамлыг тээврийн хэрэгслийг нуувч болгон улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтын явцад илрүүлэн хойшлуулашгүй ажиллагаа явуулан холбогдох хуулийн байгууллагад хүлээлгэн өгөв.