Гаалийн алба:
Зорчигч та хилийн хяналтын байгуулагуудаар үйлчлүүлэхдээ бүгдийг нь “Гаалийн ажилтан” гэж андуу ташаа /өрөөсгөл/ ойлгох тохиолдол их гардаг. Иймд та Гаалийн ажилтан /ялгах тэмдэг, дүрэмт хувцас/-ыг анхаарч үйлчлүүлэх нь зүйтэй.
Хэрэв зорчигч та ачаа тээшиндээ авч яваа бараандаа эргэлзэх эсвэл тодруулах шаардлагатай байгаа бол Гаалийн алба, гаалийн ажилтнаас сайтар лавлаж заавар зөвлөгөө авч байвал аливаа эрсдлээс урьдчилан сэргийлнэ гэдгийг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Гаалийн албаны www.customs.gov.mn цахим хуудас, Лавлах утас 1800-1281, Бичигт дэх гаалийн газрын гаалийн зөрчил, хэрэг бүртгэгч, гаалийн улсын ахлах байцаагчийн – 99993839 утсанд хандаарай.